Цаг үеийн мэдээ

     Яг одоо дэлхийн сая сая хүүхэд гэртээ хөл хорионд буй. Коронавирусийн аймшигт цар тахлаас сэргийлэх хамгийн зөв үйлдэл болоод байгаа хөл хорионд бяцхан хүүхдүүд юу эсийг хийж гэртээ өдөр хоногийг өнгөрүүлж байна.

    Тэгвэл олон улс оронд гэртээ байгаа хүүхдүүдийг хөгжөөх өхөөрдөм аян өрнөөд байна. Энэ аян бол чихмэл баавгайг хүүхдүүдэд тод харагдахаар цонх тагт дээрээ байрлуулах юм. Зарим айл өдөр бүр чихмэл баавгайнхаа малгай хувцас зэргийг сольж, нуугдаж тоглож буй байдлаар, хаалтны цаанаас нууцаар харж байгаа байдлаар гэх мэт аль болох хөгжилтэй, инээдтэй байдлаар тоглоомуудаа байрлуулж байна. 

 

 

 

     Уг аяныг анх Их Британийн зохиолч Майкл Розены “Бид баавгайн эрэлд гарч байна” номноос сэдэвлэн өрнүүлж байжээ. 

      Уг аян Их Британиас гадна АНУ, Финланд, Шинэ Зеланд, Австрали, Индонези зэрэг улсуудад өрнөж эхэлжээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд гэрийнхээ цонхон дээр хоёр тедди баавгай тавьж эх орондоо энэ аяныг эхлүүсэн байна.

     Монголчууд та бүхэн ч бас энэ өхөөрдөм аянд нэгдэж, эсрэг талын байрны цонхны цаана амьдарч буй бяцхан жаалд инээд хөөр бэлэглэж яагаад болохгүй гэж?

 

 

    

Таны сурталчилгаа