Асашёрюү аварга Д.Дагвадорж тусгай үүргийн онгоцоор өнөөдөр эх орондоо ирсэн билээ. Түүнийг зорчин ирэхдээ албаныханд хүндрэл учруулсан тухай мэдээлэл тархаад байна. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.
Би карантинаа барина! Харин нэг асуудал байна. ХӨСҮТ-ийг ч голсон зүйл байхгүй. Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж болгон өгч байсан. Би хэвтрээ голох тийм хүн биш. Асуудал юунд байсан бэ? гэвэл Японд байсан бид нарыг Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас дамжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй байна гэж хэлсэн. Хүнд хэцүү үе дэлхий тэр чигээрээ хэцүү байгаа энэ үед ийм өндөр эрсдэл үүрүүлэхийг гэр бүлдээ хүсэхгүй. Хэн ч хүсэхгүй. Асуудал энэ! Бусдыгаа муухай харагдуулж магад үнэн бодит зүйл нь энэ ойлгоно биз! хэмээн нийтэлжээ.