Цаг үеийн мэдээ

БНСУ-д хууль бусаар амьдарч байгаад Хуасон хотын иммигрейшнд баригдсан 40 гаруй Монгол иргэдийн 25 нь өнөөдрөөс /2020.04.03/ эхлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ. Өлсгөлөн зарлаж байгаа иргэдийн 22 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй аж. Иргэдийн өлсгөлөн зарласан шалтгаан нь хөл хорионы улмаас Монгол руу буцах боломжгүй болж түр саатуулах байранд удаан хугацаанд хоригдож байгаагаас үүджээ. Мөн түр саатуулах байранд ямар ч утас, интернет байхгүй гаднаас дуудлага авах боломжгүй байгаа юм байна. Өлсгөлөн зарласан иргэд дараах шаардлагыг тавьж байгаа аж.

- Монгол руу буцаах чартер нислэгт хамруулж өгөх

- Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас ирж уулзах гэнэ.

   Эх сурвалж : MGLRADIO.COM

Таны сурталчилгаа