Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг өглөө.
Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Нарангэрэл "Өчигдөр тусгай үүргийн онгоцоор Токиогоос ирсэн зорчигчдоос хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдрийн онгоцоор ирсэн 275 иргэнийг Цэргийн төв эмнэлэг , ХӨСҮТ, Жаргалант, “Токио ин” буудлуудад хуваарилж ажиглалтад оруулсан. Мөн нийт 6800 кг ачаа тээш ариутгаж, онгоцонд эцсийн ариутгалыг хийж аюулгүй болгосон бөгөөд өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Шинжилгээгээр коронавирусийн халдвартай иргэний тоо нэмэгдээгүй сайхан мэдээтэй байна" гэсэн юм.