Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ний 11 цаг 10 минутын орчимд СХД-ийн Баянхошууны Жанцангийн уулзвар хэсгийн төв замд найман автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарсныг мэдээлж байсан билээ.

Тухайн үед "Хэргийн газар үзлэг хийж дуусч байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хүний амь нас эрсэдсэн зүйл одоогоор байхгүй, гэмтэж, бэртсэн хүний тоог хэлэх боломжгүй, найман машин мөргөлдсөн гэх мэдээлэл байна" гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат-аас мэдээллийг тодруулахад:

 "Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 11 цаг 10 минутын орчимд СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Жанцангийн уулзварт  Isuzu CXZ-81 Миксер Honda Fit машин нь Toyota Prius-20, Toyota Prius-30, Nissan Tiida, Hyundai Sonata-5, Hyundai Sonata-6, Ssangyong Koranda маркийн 7 автомашиныг мөргөж, 3-80 насны 11 иргэн бэртэж гэмтсэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна" гэлээ.

Таны сурталчилгаа