Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З нь “Приус-20” загварын суудлын автомашинтай Хөвсгөл нууранд хяналт хийж яваад нуурын мөс цөмөрч амиа алджээ.

Түүнийг эрэн хайж, Хөвсгөл нуурын мөсөнд  4 удаагийн гүний шумбалтыг хийснээр 25 метрийн гүнээс унаж явсан автомашиныг нь, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж гарган, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. 

Тус аймгийн хэмжээнд Хөвсгөл нуураар зорчихыг хориглосон боловч иргэд зорчсоор байгаа тул Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Онцгой байдлын гал унтраах 69 дүгээр анги, Улсын тусгай хамгаалалттай газрын хяналтын захиргаа, Захирагчийн алба хамтран гуравдугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 30-ны өдөр хүртэл хяналт шалгалтын постод үүрэг гүйцэтгэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, баталгаат бус замаар зорчихгүй байхыг сануулж санамж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаа ажээ.

Таны сурталчилгаа