Шинэ төрлийн коронавирус нь амны хаалт (маск)-ны гадна талд 7 хоног амьд байдаг судалгаа гарчээ. Хонконгийн South China Morning Post(SCMP) сонины 6-ны өдрийн дугаарт Хонконгийн Их Сургуулийн Судалгааны багийн хийсэн судалгааг 2-ны өдөр эрүүл мэндийн "The Transit" сэтгүүлд нийтэлсэн тухай мэдээлсэн байна.
Хонконгийн Их Сургуулийн Судалгааны баг шинэ төрлийн коронавирус нь хэд хэдэн төрлийн гадаргуу дээр тогтмол температурт хэр удаан халдварлах байдлаа хадгалах эсэхийг судалж үзсэн байна. Энэ үр дүнгээр вирус нь хэвлэлийн цаас болон сальфетик зэрэг дээр 3 цагаас илүү амьд оршдоггүй болох нь батлагдсан байна. Үүнээс гадна зүсмэл мод болон лабораторийн хөвөн даавуун материалтай хувцас зэрэг дээр 2 өдрийн турш амьд байжээ. Мөн нүдний шил болон мөнгөн дэвсгэрт дээр 2 өдрийн турш амьд байж 4 өдрийн дотор бүгд алга болсон байна. Метал төмөр гадаргуу болон хуванцар гадаргуу дээр 4-7 хоног орчим амьд байсан байна.
Гэвч мэс заслын зориулалттай маскны гаднах гадаргуу дээр 7 хоногийн дараа ч халдвар авч болохоор амьд орших шинэ төрлийн коронавирусийн түвшинг "нүдэнд тусахаар" ажиглагдсан гэж судалгааны багийхан мэдэгджээ.
Судалгааны багийхан цааш хэлэхдээ "Маскны гадна талыг барьж болохгүй шалтгаан нь энэ юм" хэмээн онцолсон байна. Бүх гадаргуу дээрхи шинэ төрлийн коронавирус нь тодорхой хугацаа өнгөрөхөд мэдэгдэхгүйц багасдаг ба энэ нь өнгөрсөн сард АНУ-ын Судалгааны багийн судалгааны дүнтэй адил байна. Тухайн үед вирус зэс дээр 4 цаг, картон дээр 24 цагаас дээш оршдоггүй гэдгийг мөн нотлосон байсан юм.
Мөн тус судалгааны багийхан "Шинэ төрлийн коронавирус нь угаалгын нунтаг зэрэг гэр ахуйн өргөн хэрэглээний ариутгал цэвэрлэгээний бодист амархан үхдэг" гээд вирусээс хамгаалах хамгийн чухал арга нь "ГАРАА ОЙРХОН УГААЖ, гараараа ам, хамар, нүд зэрэг нүүрэндээ хүрэхгүй байх"-ыг зөвлөсөн байна.
Жун Ан Илбу сонинын Бээжин дэхь тусгай сурвалжлагч Ю Сан Чоль бичсэнийг орчуулав.
БНСУ, Сөүл хот Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа