“Хера Холдинг” ХХК-ийн захирал Хассуурийн Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүнд Ардчилсан намын хэсэг залуусаас захидал ирж, хандсан талаар хэллээ.
Тэрээр хэлэхдээ : АН-ын 100 сая төгрөгийн схемийг нь задалж хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт надад бор дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Уг захидлыг АН-ын гишүүд над руу явуулсан гэж би бодож байгаа. Мөн уг АН-ын гишүүд хэмээн бичсэн байсны зэрэгцээ захидалд 181 хүний нэрсийн жагсаалт байсан. Ардчилсан нам нь сонгуульд нэр дэвшихээр саналаа ирүүлж буй горилогчдоос дэнчин хэмээн 100 сая төгрөг хураан авч байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаагаас гадна Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байна. Мөн 100 сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Тиймээс үүнийг 60 тэрбумын хэргээс ялгаагүй төрийн эрхийг хууль бусаар авах, улстөрчдөөр дамжуулан бизнесийнхний эрх ашгийг хангуулах схем гэж харж байна гэлээ.