Цаг үеийн мэдээ

 

Далий ягаан цэцэг нь үнэрээрээ хүний мэдрэлийн ядаргааг сэргээж өгдөг эмчилгээний чанартай хэмээн энэ цэцгийг дэлбээлэх үеэр Монголчууд олноор зорьж очиж дэргэд нь суудаг. Азийн орнуудад голчлон ургадаг энэ сэтгэл татам ургамал хаврын сүүлчээр цэцэглэх бөгөөд ягаан, нил ягаан, шар, цагаан гээд олон өнгөтэй байдаг байна. Гэхдээ уг цэцэгний дэргэд суух заасан хугацаа байдаг нь дараах учиртай аж. 

 Далий ягаан цэцэг өөртөө андромедотоксин, граянотоксин, родотоксин хэмээх хортой бодисыг агуулах ба нэлээд их хэмжээний хор нь навчинд нь агуулагддаг гэсэн судалгаа бий. 

Мал амьтад уг ургамлыг идэх магадлал өндөр байдаг ба идсэн тохиолдолд тухайн амьтанд бөөлжих, зүрхний цохилт удаашрах, ухаан алдах, хамаг бие нь сульдах, амьсгалахад хэцүү болох, тэнцвэрээ алдах, шүлс ялгаралт ихсэх зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрдэг байна. 

Таны сурталчилгаа