Цаг үеийн мэдээ

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭДЭЭ

2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар

Газрын тосны олборлолтын чиглэлээр :

Монгол Улсын хэмжээнд 2020 онд 6,6 сая баррель (890,000 тонн) газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335,6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Улсын хэмжээнд 479 311 баррель буюу 65 463 тонн газрын тос олборлож, 359 355 баррель буюу 46174 тонн (7.26%) газрын экспортлож 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр: Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 35 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. 

Үүнээс:

-  А-80 автобензин 83 

-  Аи-92 автобензин 35

-  Дизелийн түлш 37

-  ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.

Жижиглэнгийн үнийн хувьд

Баруун бүсийн А-80, Аи-92 автобензин 270-300 төгрөг, дизелийн түлш 100-300 төгрөг,

Хангайн бүсийн А-80 автобензин 250-300 төгрөг, Аи-92 автобензин 300 төгрөг, Аи-95 автобензин 120-160 төгрөг, дизелийн түлш 290-300 төгрөг,

Төвийн бүсийн А-80 автобензин 230-300 төгрөг, Аи-92 автобензин 280-310 төгрөг, Аи-95 автобензин 130-180 төгрөг, дизелийн түлш 250-300 төгрөг,

Зүүн бүсийн А-80, Аи-92 автобензин тус бүр 270-300 төгрөг, Аи-95 автобензин 160-170 төгрөг, дизелийн түлш 270-300 төгрөгөөр тус тус буурсан байна.

Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн судалгаанаас харахад "Шунхлай"ХХК, "Магнай Трейд" ХХК, "Петровис"ХХК-ийн А-80 автобензин 30-270 төгрөг, Аи-92 автобензин 30-290 төгрөг, дизелийн түлш 70-290 төгрөгөөр тус тус буурсан бол "Сод Монгол Групп"ХХК-ийн Аи-80 автобензин 30 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Бөөний үнийн хувьд "НИК ХХК" -ийн А-80 болон АИ-92 автобензин тус бүр 200 төгрөг, дизелийн түлш 220 төгрөг, "Сод Монгол Групп" ХХК-ийн  А-80 автобензин 50 төгрөг, АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 70 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн  дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан байна. Баян-Өлгий болон Увс аймгийн А-80 автобензин 150-160 төгрөг, АИ-92 автобензин 180-200 төгрөг, дизелийн түлш 190-300 төгрөг, Дархан-Уул аймгийн дизелийн түлш 300-350 төгрөгөөр тус тус буурсан байна.  

Эх сурвалж : Уул уурхай хүнд үйлдвэрийн яам 

Таны сурталчилгаа