Цаг үеийн мэдээ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газрын ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/513 дугаар захирамж гарсан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөрчил арилгахаар тусгагдсан байршлуудад газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Өнөөдөр дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны урд талд нийтийн эзэмшилд баригдсан блокон хашаа, тоосгон гараашийг буулгахаар ажиллаж байна. 

СҮХБААТАР ДҮҮРЭГ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Таны сурталчилгаа