Цаг үеийн мэдээ

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар,  Дархан цаазат богд Хан-Уулын захиргаа, нийслэлийн  Байгаль орчны газартай хамтран Засаг даргын  баталсан “Өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамжийг хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж, ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг  эрчимжүүлэх талаар  санал солилцлоо.  

Захирамжийн хүрээнд нийслэлийн 8 дүүргийн ногоон бүсийн 103 чиглэлд Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны  алба хаагчид  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх  хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

 Хяналт, шалгалтын явцад нэг зөрчлийг арилгуулан иргэдэд  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 991 ширхэг сэрэмжлүүлэг материал тарааж, ногоон бүсээс 140 автомашин, 322  иргэнийг гаргаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа