Цаг үеийн мэдээ

Нийслэлийн прокурорын газарт энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шинээр томилогдсон прокуроруудын тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Цэрэндондогийн Шагдар, Цогтсайханы Буянхишиг, Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Гончигийн Намжил,  Эрдэнэбаатарын Номин-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Сонинбаярын Ууганбаяр, Багануур дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Нямсүрэнгийн Ганчимэг нар прокурорын тангаргаа өргөсөн юм.

Мөн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Л.Галав, Б.Тулга, Өвөрхангай аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Б.Энхбаяр,  Өмнөговь аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Г.Ганбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Б.Энх-Эрдэнэ нарын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа тухайн прокурорын газрууддаа боллоо.

Таны сурталчилгаа