Цаг үеийн мэдээ

      Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай багийн “Өндөрлөг” хорооллын 202 тоотод /аймгийн төвөөс баруун урд зүгт 244 км-т/ иргэн Н /34 настай, эмэгтэй/  зургаадугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 16-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан байна.  

     Сураггүй болсон эмэгтэй өөрийгөө илэрхийлэх чадвар сул, сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй юм байна. 

     Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд нийлж зургаадугаар сарын 17-ны өдрийн 14:04 цагт гэрээс нь урд зүгт 50 км-т Эрдэнэшанд багийн “Дунд сээр” гэдэг газарт малчин А-ийн эзэнгүй гэрээс эсэн мэнд олж, ээж Д-д хүлээлгэн өгчээ.  

Таны сурталчилгаа