Цаг үеийн мэдээ

АНУ-ын Нислэгийн удирдах төв, нисдэг тэрэг болон цаг уурын нөхцөл байдал зэргийг харгалзан тус нисдэг тэрэгний нисгэгч огцом доошилж байх үед хөөрч байна гэж мэдэгдсэн нь тогтоогджээ.

Нисгэгч Ара Зобаяан хамгийн сүүлд холбоогоор ярихдаа хөөрч байгаа учраас үүлнээс дээшээ гарахын тулд дахиад 1200 гаруй метр хөөрнө гэж хэлсэн аж. Гэсэн ч нисдэг тэрэг хөөрөх бус хүчтэй салхины эргүүлэгт орсны улмаас тухайн уулны баруун хойд хэсэг рүү огцом уруудаж байсан гэнэ.

Тээврийн аюулгүй байдлын ослын шинжилгээний тайланд дурдсанаар тухайн нисгэгч нислэгийн өнцгөө буруу тодорхойлсон байж болзошгүй аж.

Ослын улмаас сагсан бөмбөгийн домогт тамирчин Kobe Bryant болон түүний 13 настай охин, бусад долоон хүн хорвоог орхисон юм.

Таны сурталчилгаа