Цаг үеийн мэдээ

Он гарсаар зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 60 суманд нийт 97 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар  7204 га ой,  206.239 га хээр буюу  нийт 213.443 га талбай шатжээ. Мөн хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатаж нийт 1.6  тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Учирсан хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ,Тэшиг сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ихэнх нутгаар хуурайшилттай байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:

-Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх,

-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,

-Халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Таны сурталчилгаа