Германы баруун хойд хэсэгт оршдог Гютерсло мужийн нэгэн мах боловсруулах үйлдвэрт коронавирус дэгдсэний дараа 7000 гаруй хүнийг хөл хорионд оруулжээ. 1000 гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулснаас одоогоор 730 ажилчнаас халдвар илрээд байна.
Тус мужийн Реда-Виденбрюк хотод үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн 1106 ажилчнаас одоогоор шинжилгээ аваад байгаа бөгөөд дахин 5300 хүнийг шинжилгээнд хамруулах үлдээд байна.
Тиймээс олон хүнийг яаралтай шинжилгээнд хамруулахын тулд Гютерсло мужийн эрх баригчид Бундесвер буюу зэвсэгт хүчнээс тусламж гуйжээ. Өнөөг хүртэл Улаан загалмайн нийгэмлэг болон Мальтийн тусламжийн алба тусалж байсан ч тэд хүчирхэхээ больсон байна.
Зургаадугаар сарын 29-ний өдрөөс зуны амралт эхлэх ёстой байсан боловч эрх баригчид дахин сургууль, цэцэрлэгүүдийг хаах шийдвэр гаргажээ.
ХБНГУ-ын мах боловсруулах салбарт 200 мянга орчим хүн ажилладаг бөгөөд тэдний дунд Зүүн Европын ажилчид их байдаг аж. Тэд олноороо нэг байранд амьдардаг байна. Тавдугаар сараас хойш мах боловсруулах үйлдвэрүүдэд олон зуун хүн Covid-19-ийн халдвар авчээ.