“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны өдөр буюу мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, олон нийтэд мэдээллээд байсан билээ.
Сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
Учир нь сошиалд "The Hu" хамтлагийн хандивын мөнгөөр улс төрийн нам санал худалдаж авах гэж байна. Яг сонгуулийн өмнөх өдөр хандив цуглуулж байгаа нь хардлага төрүүлж байна гэх сэтгэгдлүүд ихэссэн.
Зарим нам, эвслүүд ч тус хамтлагийн тоглолтыг шүүмжилж, улстөржүүлсэн юм.
Иймд "The Hu" хамтлаг тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаад байна.