Төв аймгийн Зуунмод суманд орсон хүчтэй аадар борооны улмаас Зуунмод сум үерт автаад байна.
Аймгийн Онцгой байдлын газарт үерийн 50 орчим дуудлага ирээд байгаа бөгөөд алба хаагчид дуудлага өгсөн иргэн бүрт хүрч ажиллахын төлөө хичээж байна.
Мөн аймгийн Онцгой комисс шуурхай хурал зарлан хуралдаж тодорхой асуудлуудыг хэлэлцэж байна.
Иргэд та бүхнийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР