Цаг үеийн мэдээ

        Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Жаргалантын булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ Төв аймгийн нутгаар зургаадугаар сарын 21-ний өдрийн 13.20 цагаас эхлэн усархаг аадар бороо орсон билээ.

      Үүний улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн У /13 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 13.50 цагт хүлээн авсан.

    Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Таны сурталчилгаа