Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Үүдэн цахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ иргэн Б-ийн дугаартай “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 6 сарын 24-ний өдрийн 22:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид авч 15 км зам туулан 22:33 цагт очиж 5 минут ажиллаж унтраажээ.