Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор "Уусан бол бүү жолоод" шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд 20:00-03:00 цагийн хооронд 429 хяналтын цэгт 900 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион явуулжээ.
Хяналт шалгалтаар:
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 328 зөрчил,
Жолоо барих эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130 зөрчил,
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан хүн, эд зүйл 23,
Цагдаагийн нийтлэг үүргийн шинжтэй 6️ зөрчил,
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3922 иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдууллаа.
Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.