Цаг үеийн мэдээ

 Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2, 3, 4 ,5 дугаар багт  6 сарын 24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж үер болсны улмаас 99 айл өрхийн гэр хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага  аймгийн онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байна. Тус сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн дотуур байранд 180 ортой байрыг бэлдэж, 13 айл өрхийн 32 хүн (үүнээс 8 хүүхэд) түр байрлуулаад байна. 6 сарын 25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тухайн аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдуулсан байна.

Таны сурталчилгаа