Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын 9 дүгээр байрны автомашины зогсоолд суудлын автомашин дэлбэрсэн тухай мэдээллийг 6 сарын 25-ны өдрийн 20:05 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайханыг 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савалгаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн Н /20 настай, эрэгтэй/, иргэн М /18 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэн байжээ. Тэднийг нийслэлийн ЯТТТ-өөс ГССҮТөв рүү хүргэж эмнэлгийн тусламж үзүүлжээ.