Эдгээр 308 хүний дунд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 262 иргэний давтан шинжилгээ багтжээ. Мөн Алтанбулаг боомтоор ирсэн 34 жолоочийн шинжилгээнээс халдвар илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар батлагдсан халдварын тохиолдол 219 байгаагаас 175 хүнийг эмчилж, эмнэлгээс гаргажээ. Одоогийн байдлаар 44 хүн эмчилгээнд байгаагийн 35 нь хөнгөн 9 нь хүндэвтэр байна. 81 хүн эмчилгээ тандалтын дор хянагдаж байна гэдгийг хэллээ.