Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дантийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 135 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 6 сарын 28-ны өдрийн 16:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид авч, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, 21:28 цагт түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатжээ.