Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн “Довын гуанз” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 87 км-т/ Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Фит” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан “Хово” загварын ачааны автомашины араас мөргөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 6 сарын 29-ний өдрийн 04:45 цагт аймгийн Онцгой байдлын газрын хүлээн авч орлогч дарга, хошууч Г.Ганхөлөгөөр ахлуулсан алба хаагчид 06:30 цагт очиж, Өмнөговь аймгийн харьяат Э /50, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, Цагдаагийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайгаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.