Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд 2 хүн живсэн тухай дуудлагыг 6 сарын 28-ны өдрийн 15:16 цагт нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 18 км замыг туулан 15:39 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэг дээр гарч ирснийг олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгчээ. Иргэн С. /20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:25 цагт түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг 6 сарын 29-ний өдрийн 06:30 цагт дахин эхлүүлжээ.