Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн гарч сонгогдсон 76 гишүүн өнөөдөр үнэмлэхээ гаргдан авчээ. Гишүүд үнэмлэхээ гардан авах үеэр Зөв хүн электорат эвслээс сонгогдсон гишүүн Т.Доржханд Төрийн ордонд пүүзтэй ирээд орж чадалгүй буцаж зарласан цагтаа үнэмлэхээ гардан авч чадаагүй байна. Тэрээр үйл ажиллагаа дууссны дараагаар үнэмлэхээ гардан авчээ.
Түүний энэхүү үйлдлийг "Шинэхэн гишүүний хөгжилтэй агшин" хэмээн жиргэжээ.