Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ : "2020.06.28нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан - Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд 215 хүнд коронавирус илрээгүй байна. Харин 1 хүний сорьцод коронавирус илэрлээ. 6 сарын 10-нд Нурсултан -Улаанбаатар онгоцоор ирсэн 1 хүний 3 дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Түүнд 6 сарын 10-нд, 6 сарын 22 нд тус тус шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ба 6 сарын 29 ны 3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Үндсэндээ 19 хоногийн дараа коронавирус илэрсэн ба тус нислэгээс 6 сарын 11 нд 3 хүнд, 6 сарын 22 нд 4 хүнд, 6 сарын 23 нд 2 хүнд, 6 сарын 29 нд 1 хүнд гээд нийт 10 хүнд коронавирус илэрлээ. ЭМЯ зүгээс 14 хоногийн хөл хориог 21 хоног болгосон нь оновчтой шийдвэр гэж үзэж байна. Ингээд нийт Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 220 боллоо. Үүнээс 175 хүнийг эмчилж эдгээжээ. Одоо эмчилгээнд 45 хүн байгаагаас биеийн байдлыг үнэлж үзвэл 36 хүн хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүний давтан шинжилгээ хийгдсэн. Үүнд Нурсултан- Улаанбаатар онгоцоор ирсэн хүмүүс орж байгаа. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 15 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор УНТЭ, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 сорьцод сонгож шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Тандалт, судалгаа, шинжилгээ, эмчилгээ, үргэлжилж байна"гэлээ.