Японы иргэд хамгийн ёс зүйтэй гэдгээрээ дэлхийд гайхагддаг. Тэгвэл тус улсын парламентын гишүүд хувцаслалт, биеэ авч яваа байдал, харилцаа хандлагаараа ч тэргүүлдэг байна. Жишээ дурьдахад, ах дүү, хамаатны төрлийн хүн нь авлигын хэрэгт холбогдоход ард түмнээсээ уучлалт гуйгаад ажлаа өгч огцордог, төрийн хэлэлцээрийн үеэр эвшээлгэснийхээ төлөө мэхийж суугаад уучлал гуйн улс төрийн тавцангаас буудаг.
75м2 квадратаас илүү орон сууцанд амьдардаггүй, заавал эх орондоо үйлдвэрлэсэн машин унаж иргэддээ үлгэрлэдэг байна. Мөн хуралдааны үеэр үнэртэй ус түрхдэггүй гэсэн шүү. Энэ бол парламентын гишүүн улстөрчийн ёс зүй, бизнес эрхлэгчдээсээ ялгарах соёл юм.