Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн Г /32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг 6 сарын 26-ны өдрийн 19:18 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч  Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайж 6 сарын 29-ний өдрийн 16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газрын голын салаанаас иргэн М-ын цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өлзийбаатарт шилжүүлжээ. Эрлийг “Хэрлэн” голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт “Баянмөнхийн гүүр” гэдэг газар хүртэл завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон ба 6 сарын 30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүллээ.

Таны сурталчилгаа