Гүний гаалийн хяналтын бүсэд 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдөр ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг” ХХК-ийн Сайра нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалтыг хийхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрч, 400 хайрцаг буюу 4.7тн лаазалсан загасыг ОХУ-руу буцаан татан авалт хийлгэлээ. “Өрнөх гариг” ХХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хангаагүй “Сайра” нэрийн лаазалсан загасыг импортлон оруулахгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.
Эх сурвалж : Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар