Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд 3-6 насны 3 эрэгтэй хүүхэд тоглож байгаад А/3 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 6 сарын 29-ний өдрийн 20:10 цагт авч нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 6 сарын 30-ны өдрийн 08:30 цагт осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтний гол” гэдэг газар /хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат малчин Б-ийн туслах малчин нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л /30 настай, эрэгтэй/ 6 сарын 25-ны өдөр малдаа мориор яваад сураггүй болсон тухай /унаж явсан морийг нь Орхон голын эргээс олсон/ дуудлагыг 6 сарын 30-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан ба аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Орхон сумын иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар мөн өдрийн 20:30 цагт очжээ. 7сарын 1-ний өдрийн 05:00 цагаас эхлэн Орхон голын усанд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Таны сурталчилгаа