Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд модны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 01-ний өдрийн 21:12 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 10 км замыг туулан 21:26 цагт очиж, “Эм Си Лог” ХХК-ийн 20х100 метрийн хэмжээтэй 6 метрийн өндөртэй сендвичэн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж болон овоолготой үртэс шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраажээ. Нэмэлтээр автомеханик шатны автомашин 9 км замыг туулан 21:45 цагт очиж, 1 цаг 30 минут, хөөсний 10 тоннын автомашин 9 км замыг туулан 21:55 цагт очиж 1 цаг 30 минут, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид  8.5 км замыг туулан 21:25 цагт очиж 2 цаг 10 минут, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:50 цагт очиж 40 минут, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 21:45 цагт очиж 2 цаг тус тус ажилласан байна.

Таны сурталчилгаа