Цаг үеийн мэдээ

2020.06.29 ны өдөр 12 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 19 хороо Шарга моритын уулзвар орчимд Тоёото Альфарт маркийн 1 жолоочтой автомашин нь хурд хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэх зөрчил гаргасныг иргэдээс цахим хэлбэрээр ирүүлсэн.  Тус зөрчлийг Тээврийн цагдаагийн алба шалгаж үзээд иргэн М-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 -ийн 32 дахь хэсэг заасанчлан арга хэмжээ тооцсон. 

Энэ оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас нийт 180 хүний амь нас хохирсноос хурд хэтрүүлэх буюу онхолдох хэлбэрээр 82 хүний амь нас хохирсон харамсалтай тоон мэдээ байна. Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ хурд хэтрүүлэхгүй байх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулж байна.

Таны сурталчилгаа