Цаг үеийн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүгийн найз эмэгтэй коронавирусийн халдвар авсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Fox News сувгийн хөтлөгч асан Кимберли Гилфоил нь одоо залуу Дональд Трамптай хамт амьдарч байгаа юм. Тэр бас Дональд Трампын 2020 оны сонгуулийн үйл ажиллагаанд зөвлөхөөр ажиллаж буй.

Долдугаар сарын 4 бол АНУ-ын үндэсний баярын өдөр бөгөөд өчигдөр ерөнхийлөгч Дональд Трамп энэ үйл явдлыг тохиолдуулан Өмнөд Дакота дахь Рашмор ууланд болсон ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Кимберли Гилфоил энэхүү арга хэмжээнд оролцохоор очихдоо оношлуулж, коронавирусийн халдвар авснаа мэджээ.

Шинжилгээний хариу эерэг гарсны дараа 51 настай Гилфоилыг даруй тусгаарласан бол халдваргүй гарсан Дональд Трамп Жр-ийг мөн урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлаж, олон нийтийн арга хэмжээнд оролцохыг нь хоригложээ.

Гилфоил нь АНУ-ын ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн хүмүүсээс коронавирусийн халдар авсан гурав дахь хүн болж байна.

 

 Эх сурвалж: AFP

 

 

Таны сурталчилгаа