Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс урд зүгт 17 км/-т “Цагаан тохой” гэдэг газар Улаанбаатар хотоос Ерөө сумын чиглэлд шатахуун /28 тн/ тээвэрлэж явсан иргэн М-ын “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг 10 сарын 14-ний өдрийн 10:08 цагт тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 18 км замыг туулан 10:35 цагт очиж тус автомашины шатахууны савны илүүдлийн хоолойны тагаар түлш дусалж байсныг зөөврийн сав ашиглан авч аюулгүй байдлыг хангуулан ажиллажээ. 10 сарын 15-ны өдөр тус автомашинд байх дизель түлшийг шилжүүлэн ачих, автомашиныг татан босгох ажиллагааг зохион байгуулж байна.