2024 оны эцэст ОБЕГ-ын дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан гаргаж байсан. Тэгвэл ОБЕГ-ын тэргүүн дэд асан, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнг Үндэсний аврах бригадын захирагчаар томилжээ. Харин ОБЕГ-ын дэд дарга асан, бригадын генерал Б.Ууганбаярыг Гамшгаас хамгаалах сургалтын төв, 116-р ангийн захирагчаар томилсон байна. Бригадын генерал Д.Намсрайг одоогоор хараахан томилоогүй байгаа аж.
Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Ууганбаяр нар үүрэгт ажлаа хүлээж аваад, ажилдаа орчихсон эхний томилолтдоо явжээ.
2025-01-07
Одоо тэгээд генерал цолоо өгөөд хурандаа цолтой ажиллаач...ангийн захирагч генерал цолтой байж болохгүй...энэ онцгойгийнхонд юу нь ч олон генерал байдаг юм бэ...нэг хурандаа хүүхэн. дэд дарга болсон. Тэр одоо генерал цол хүртэж онигоо болно оо...