Испанийн хоол судлаач, хүнс тэжээлийн мэргэжилтэн Сандра Бейкер, Алваро Санчес нар толгой өвдөхөд зарим төрлийн бяслаг, жүржийн төрлийн жимснүүд хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. “La Vanguardia” сэтгүүлд өгсөн ярилцлагаас дурьдвал, эм уусан ч толгой байнга өвддөг хүмүүс хооллолт, амьдралын дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй гэсэн байна.
Толгой таллаж өвдвөл бяслагнаас татгалзах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг аж. Учир нь бяслагт их хэмжээний гистамин агуулагддаг учраас цусны даралт хэлбэлзэж толгойн өвдөлтийг нэмэгдүүлдэг байна. Үүнтэй ижил шалтгаанаар жүржийн төрлийн жимс, авокадонаас татгалзахад гэмгүй юм.
Алваро Санчес “ толгой нь байнга өвддөг хүмүүс гурван цаг тутам бага багаар хооллож дээрх хүнсний бүтээгдэхүүнээс түр татгалзах хэрэгтэй” гэж зөвлөв.