Цаг үеийн мэдээ

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Сүхбаатар сумын хувийн хэвшлийн хоёр эмнэлэг, нэг эмийн санд хийхэд бүртгэл үнэн зөв бүртгэгдээгүй, эм био бэлдмэл эмнэлгийн хэрэгслийн хадгалалтын горим зөрчсөн нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Илэрсэн зөрчил дутагдал болон дотоод хяналтын дүнгээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаагүй холбогдох мэргэжилтнүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлагын арга хэмжээ авсан байна.

 

Таны сурталчилгаа