Цаг үеийн мэдээ

Монголын боксын холбооны удирдлагууд өчигдөр хуралдаж, холбооны Ерөнхийлөгчийн ажлыг түр орлон гүйцэтгэх үүргийг Монголын Боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олимпийн аварга, МҮОХ-ны ЕНБД Э.Бадар-Ууганд шилжүүлсэн байна.

2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Бат-Эрдэнэ Монголын Боксын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэж өгөх шийдвэр гаргасан бөгөөд тэрбээр хуулийн дагуу давхар ажил эрхлэх боломжгүй юм. 

Тиймээc тус холбооны Ерөнхийлөгчийн ажлыг түр орлон гүйцэтгэх үүргийг Монголын Боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олимпийн аварга Э.Бадар-Ууганд шилжүүлсэн ба тэрбээр Монголын Боксын холбооны Ээлжит бус хурлыг товлон, уг хурлаас холбооны ерөнхийлөгчийг тодруулах ажээ.

 

Таны сурталчилгаа