Халдвар авсан сувилагчтай баг болон ажиллаж байсан эмч, мэргэжилтэн нийт таван хүнийг тусгаарласан бөгөөд эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн. ЭМЯ-ны өнөөдрийн мэдээгээр зургаан хүн шинээр халдвар авсан нь тогтоогдож, батлагдсан тохиолдлын тоо 374 болсныг зарласан. Энэ зургаан хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагчтай хамт ажиллаж байсан эмч бөгөөд бусад нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд аж.