Өнөөдөр буюу 11 сарын 16-ны 11:00 цагт ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "COVID-19 цар тахал дэлхийн 218 улсад бүртгэгдсэн бөгөөд нийт 53.7 сая хүн өвчилж 1.3 сая хүн эндээд байна. Дэлхий дахин Коронавирус эрчимтэй тархаж байна. ОХУ-д 24 цагийн дотор 22 мянган хүн шинээр халдвар авч зургаан мянга гаруй хүн амь насаа алдсан. Харин манай улсын хувьд 431 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдрөөс хойш гурван шинэ тохиолдол бүртгэгдлээ" гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11-р сарын 15-нд 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 боллоо. 10 дугаар сарын 26-нд Улаанбаатар-Будапешт чиглэлийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээ болон Энхсаран сувилалд тусгаарлагдаж буй хүнээс коронавирус илэрсэн" гэлээ.
Мөн иргэд амны хаалт зүүж, гараа ариутган шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ болон УОК-оос анхаарууллаа.
#Коронавирусын #эсрэг #хамтдаа