ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа"11.00 цагаас хойш нийт голомтын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарлаа. Мөн Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийхэд мөн батлагдсан тохиолдол илрээгүй. Олон улсын ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын тоо 76-аас 348 болж өссөн бөгөөд түүний 272-ыг нь шинжилгээнд хамруулсан. Хоёр дахь давтан шинжилгээг 45 хүнд, гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийсэн. Хоёрдогч хавьтагч буюу 400 гаруй хүний шинжилгээ үргэлжлэн явагдаж байна" гэв.
Мөн түргэвчилсэн шинжилгээгээр ЭЕРЭГ гарлаа гээд батлагдсан тохиолдол гэсэн үг биш. Үүнийг үргэлжлүүлэн PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой байдаг. Тиймээс иргэд яарч сандралгүй хүлээцтэй байж үнэн бодит мэдээллийг авах хэрэгтэй гэдгийг ЭМЯ-аас анхаарууллаа.