Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шахмал түлш борлуулах цэгүүд болон нөөцийн агуулах хангамжийн баазаар хяналт шалгалт хийж байна.
13 цагийн байдлаар:
Чингэлтэй дүүргийн 1 хангамжийн бааз 400тн шахмал түлш, 7, 12, 13, 18, 19-р хороодын 10 борлуулалтын цэгт дунджаар 2-15 тоннын нөөцтэй дээрх борлуулалтын цэгүүдэд нийт 130тн нөөцтэй байна.
Сүхбаатар дүүргийн 1 хангамжийн бааз 575тн шахмал түлш, 13, 14, 17-р хороодын 8 борлуулалтын цэгт нийт 30 тн нөөцтэй байна.
Баянзүрх дүүргийн 1 хангамжийн бааз 1415тн шахмал түлш, 5, 19, 21, 22-р хороодын 11 борлуулалтын цэгт дунджаар 5-15 тоннын нөөцтэй дээрх борлуултын цэгүүдэд нийт 113,5тн нөөцтэй байна. Шалгалт хийсэн борлуулалтын цэгүүдээс нөөцгүй цэг байхгүй байжээ.