Улаанбаатар хотоос 'хулгайн замаар' гарч Хэнтий аймгийн Баянхутагт суманд очсон хоёр иргэний "PCR" шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ.
Тус хоёр иргэн нь арваннэгдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотоос хулгайн замаар гарч, Хэнтий аймгийн төвд шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд, цаашаа Баянхутагт суманд гэртээ харьсан. Уг иргэдэд коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Тиймээс тухайн иргэдийг Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, "PCR" шинжилгээний хариуг ХӨСҮТ-д илгээсэн юм.