Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн нийтэд 53.3 сая хүн өвчилсөн байна. ОХУ-д 24 цагийн хугацаанд 22 мянган хүн шинээр халдвар авсан байна. Манай улстай хил залгаа Чит, Алтайн хязгаарт халдвар нэмэгдэж байгаа бөгөөд Буриадад халдвар нэмэгдсэн тул хатуу хөл хорио тогтоосон" гэлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод аймгуудын лабораториудад нийт 1762 хүнд шинжилгээ хийснээс гурван хүний шинжилгээнээс  коронавирусийн халдвар илэрлээ.  Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол нийт 434 болж эдгэрсэн 328, гэртээ 12, сувилалд 16, нутаг буцсан 6 хүн байна" гэлээ.

 

Таны сурталчилгаа