Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.11.17/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.  Улаанбаатар хотоос Ховд аймаг руу тээвэрлэгдэж ирсэн 10 хүний шинжилгээний эцсийн хариу сөрөг гарчээ. 11 сарын 15-ны орой Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автобусаар нууцаар ирсэн 10 хүний 2 хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан юм. Эдгээр иргэдээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Таны сурталчилгаа