Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.11.17/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан юм.
Сэтгүүлч : АНУ-д вакцин амжилттай хийгдсэн. Манай улсын хувьд гадаадын улс орноос вакцин авах боломж бололцоо ямар байгаа вэ? гэсэн асуултанд
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Бид өмнөх оны нэгдүгээр сараас эхлэж бүх судалгааг хийсэн. Хүн амын хэдэн хувь нь халдвар авсан тохиолдолд ямар арга хэмжээг авч ажиллахаа тооцоолсон. Үнэ өртөг, зардлыг Засгийн газар болон гадаадын улс орнуудын буцалтгүй тусламжаас хамаарах юм. Үүнийг судлах ажил үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар хүн амын 60 хувийг, цаашлаад хүн амын 80 хувийг вакцинжуулах судалгааны ажил мөн үргэлжилж байна" гэлээ.